Бага ангийн хүүхэдтэй ээж.

2012-09-03

Хүүхэд сургуульд орлоо...

Өнөөдөр хүүгээ хүргэж өглөө. Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийг харсан чинь хичнээн хөөрхөн юм бэ. Хүү минь саяхан л ингээд нэгдүгээр ангид орж байсан, одоо бол 3-р ангийн том ах болсон. Хүүхэд нь нэгдүгээр ангид орно гэдэг бол нэг талаас хүүхэд том болж гараас гарч байгаа ч нөгөө талаас хүүхдэд бүр их анхаарал халамж тавих цаг иржээ гэж ойлгож болно. Хамгийн наад зах нь гэхэд хүүхдийг хүргэж өгч бас авна гэдэг бараг нэг хүний ажил болно гэсэн үг. Зарим “азтай” аав ээжид эмээ  өвөө гэж сайхан туслахууд байдагаа. Гэтэл тийм хүнгүй, өөрсдөө ажилтай хүмүүсийн хувьд бол ёстой л зүтгэнэ дээ. Ингэхгүй гээд ч яах билээ. Угаасаа хүн ингэх гэж л амьдардаг юм чинь яаж ийгээд л зохицуулна. Миний ойлгосноор хүүхэд сургуульд орно гэдэг бол гэр бүлийн бас нэг баяр, гэр бүлийн хамгийн аз жаргалтай үе гэж бодсон.  За, эхлээд хэсэг хугацаанд зурлага зурж дуу шүлэг цээжилнээ. Хамт л цээжлээд байна шүү дээ, сургуульд нь хүргэж өгөх замдаа шүлгийг нь уншуулна, мартсан хэсгийг нь сануулж хэлж өгнө гээд бараг л өөрөө хамт сураад буцаад хүүхэд болсон юм шиг л аз жаргалтай болно шүү дээ,  хэ хэ. Хүн хичнээн ажилтай, ядарч  ирсэн ч гэсэн нэгдүгээр ангийн хүүхэдтэй  бол заавал хамт хичээлийг нь давтуулж шалгаж байгаарай гэж архаг ээжийн хувьд хэлье.  Зарим э/эхчүүд  ажилдаа түүртээд өөрөө хий гээд хаях гээд байдаг юм шиг санагддаг юм. Тэгэж яаж болно вэ, тэд чинь дөнгөж 6 настнууд шүү дээ. За, үсэг үзээд эхэлнэ,  шинэ  үсэг сурч ирсэн өдөр бол тэдний хувьд бөөн кайф шүү дээ. Өө миний хүү ийм үсэг сурсан уу,  ямар гоё юм бэ тийм үсгээр эхэлсэн үг хэлдээ гээд л урамшуулаад л хэлсэн үед нь магтаж онгироогоод л байх хэрэгтэй. Номтой нь сайн ажиллах хэрэгтэй. Буруу хэлсэн ч загнаж сандаргах хэрэггүй. /Хэрхэн зөв унших талаар миний  блогийн : “1-р ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхаарах зүйл бол........” гэсэн нийтлэл дотор байгаа олж уншаарай/  За тэгээд тоо гэж толгой өвтгөсөн хичээл бий. Бидний үед 8 настай сургуульд орсон шүү дээ гэж өөртөө байнга сануулж байгаарай. Эд бол дөнгөж 6 настай , зарим нь бүр 6-ч хүрээгүй хүмүүс. Миний ажигласнаар- багш эцэг эхчүүдийг нь оруулж ирээд хамтарч хичээл хийх үед зарим адгуу, мулгуу аав ээж нар хүүхдээ ийм амархан 10-ийн дотор бодлого бодож чадсангүй гээд л зодоод байдаг юм билээ. Өөрсдөө 10-ийн дотор боддог “мундаг ” хүмүүс болохоороо аргагүй л байх л даа, гэхдээ уураа татаад “би чинь 8 настай сургульд орж байсан, харин энэ хүүхэд бол 6 настай, надад амархан санагдавч хүүхдэд маань хэцүү бодлого” гэж өөртөө хэлж  хүлээцтэй хандах хэрэгтэй. Угаасаа багш нь хүүхэдтэй ажиллах аргачлалыг хэлж өгнө, харин зарим хариуцлагагүй эцэг эхчүүд эцэг эхийн хуралд ямар ч бичиж тэмдэглэх зүйлгүй ирчихээд сонсчихоод яваад өгдөг, тэгээд  хүүхэдтэйгээ ч тулж ажиллаж чадахгүй. Манай хүүхдийн ангид нэг хүүхэд л лав  “ш”  “н”  “м”  үсгээ ялгахгүй үсэглэлийн баяраа хийж байсан. Би их харамссан. Энд ганц багш ч биш эцэг эх нь буруутай. Олон хүүхэдтэй ангид багш хүүхэд болгонд хүрэлцдэггүй, ийм үед сурлагын чанар гээч юм яригддаг байх. За тэгээд хүмүүжил гэж-эрэгтэй хүүхэдтэй бол хоорондоо зодолдох энэ тэр гээд  асуудал бас бий.  Ер нь “ээж” байна гэдэг  бол мэргэжил гэсэн шүү хэ хэ.   Мэргэжлээ дээшлүүлчих санаатай ном хэвлэл  юм уншаад л, сонсоод л,  хүүхдийн тухай бас бусдад хэрэгтэй байж магадгүй гээд  блог нээж хөтлөөд л байж байна даа. Хүү маань хичээлдээ муу бишээ, харин жаахан хөдөлгөөнтэй, хааяа хэл ам таталнаа, “ЭЭЖ” гэдэг энэ мэргэжлээрээ нэр төртэйхэн шиг ажиллаад, гавъяа шагналаа хүртчих юмсан гэж бодох юм, тэгвэл орчлонд тоос хөдөлгөсний хэрэг бүтлээ л гэсэн үг дээ. За хэт их юм нуршчихсан бол уучлаарай. “Архаг” ээжийн хувьд өөрийн жаахан туршлагаасаа хуваалцлаа, надтай хамт бичих хүн байвал бичиж болно шүү. Миний блог дахь нийтлэлүүдээс хэрэгтэй зүйл олж авсан бол миний блог нээсний хэрэг гарч байгаа нь тэрээ. Баярлалаа.  Сэтгэгдэл үлдээгээрэй.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2014-03-25 - You Sir/Madam are th

Бичсэн: Зочин
You Sir/Madam are the enemy of confusion evrhyweere!
. Шууд холбоос

2014-03-09 - maillot psg

Бичсэн: Зочин
I cant wait to go through additional from you. That is really an incredible weblog.
. Шууд холбоос

2014-03-09 - maillot manchester united pas cher

Бичсэн: Зочин
Thank you a lot for sharing this with all people.
. Шууд холбоос

2013-03-29 - Гарчиг

Бичсэн: Зочин (зочин)
миний охин энэ жил сургууль орно одоо яах вэ
. Шууд холбоос

Миний тухай

Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа.

Сүүлийн бичлэгүүд

. Хүүхдийн шүдний гажиг
. Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа.
. Ээж байна гэдэг...
. хүү минь зуржээ...
. Хүүгийн бүтээл
. Хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээл хийв
. "Номын гэр" гэж юу вэ?
. 1-р ангийн хүүхдэд ихэвчлэн цээжлэгддэг шүлгүүд
. Хүүхэд сургуульд орлоо...
. Хүүхдүүдтэйгээ тоглъё.
. БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. 9-р сарын 1 буюу " Сайн багшийн шинж "
. Ээж хүнд хэрэгтэй мэдээлэл шиг санагдаад "copy & paste" хийчихлээ.
. хүүхдийг уншуулж сургахад анхаарах зүйл
. Бага ангийн хүүхэдтэй ээжид олон асуудал тулгардаг
. № 1 . Бага ангийн хүүхэдтэй ээж.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. amitaba
. Жамбын Дашдондог
. Цагаан хараацай
. Tsoomii
. xvv
. Алмас
. Ирмүүн
. Сэтгэлийн Чагнуур
. bylzuuhai
. AmonRa
. Turbold
. Zuu
. Jargalsaikhan
. Batchimeg
Бичлэг: 9 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax