Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа. Өчигдөр хүүгийнхээ сургуулийн даалгавар болох номын богц, том номыг хийж хэдэн эцэг эхийн хамт сургууль дээр удаан суулаа. Цаг нилээн орой бүрэнхий болсон хойно ватум цаасны хэрэг гарч сургууль хавиар хайхаар гарав. Сургуулийн хашааны гадаа нэгэн жаал хүү замын хажууд уйлчихсан сууж байв. Яагаад уйлсан юм, ээж аав нь ирээгүй байгаа юм уу? гэж асуулаа. Хүүг дагуулан сургууль дотор орж ирээд утсаараа ээж аав руу нь олон удаа залгаж өглөө утсаа авдаггүй ээ, эмээгийнхээ утсыг мэднэ гэж байна, холбогдох боломжгүй гэж байна. Би жижүүр ахад захиад та энэ хүүг харж байгаарай, битгий гаргаарай гэтэл би хүүхэд хардаг хүн биш гэнээ. Миний дургүй хүрч та хүүхэд хөөх эрхгүй биз дээ гэтэл үгүй би хөөхгүй гэв. Хүүг битгий гараарай гэж сайн захив. Ватум авчихаад иртэл хүү байдаггүй жижүүр би яаж мэдэх юм, би хүүхэд хардаг хүн биш гэж хэлээ биздээ гэнээ. Би жижүүрт хамаг үгээ урсгав. Гадаа хүүг хайсан боловч хүү байсангүй, орж юмаа хийж байхдаа санаа зовсоор л байв, ээж аав нь ирсэн байгаасай гэж бодсоор л, тэд бас утсаа авсангүй би үе үе залгасаар л, нилээд орой ээж нь утсаа авав. Би бодсоноо бүгдийг нь урсгаж гарлаа, ээж нь дургүйцэлгүй сонслоо, дахиж битгий хүүгээ оройтуулж байгаарай, ядаж утас авч өгөөд холбогдож байгаарай гэж гуйлаа. Би юунд ингэж эмзэглэнэ вэ гэвэл: Хүүгээ 2-р ангид байхад нь өвөл би нэг удаа яг ингэж оройтсон юм, түгжрээнд ороод, аргагүйдээд сурггулийнх нь жижүүр лүү яриад миний хүүг тэр гэдэг наана чинь байна уу? гэтэл дуудсанаа энд байх шиг байна хүүхдүүд дуудаад байна гэхээр нь за яг хажуудаа байлгаж байгаарай битгий гаргаарай гэж гуйсан, гэтэл иртэл хүү маань гадаа нилээд удсан бололтой бээрчихсэн ганцаархнаа зогсож байсан, чаддагаараа хүүдээ л уураа гаргаж гэртээ харьсан, гэхдээ хүүхдийн буруу гэж огт байхгүй, намайг ирнэ гэж хүлээгээд л тэр. Энэ бүхний буруутан нь: 1- Эцэг эх- цагтаа ирж авдаггүй хариуцлагагүй, хүүхдэдээ ээж аав нь оройтвол дотор дулаан газар байж байгаарай гэж захидаггүй хэнэггүй, 2-Хариуцлагагүй багш гэж байдаг, эцэг эх нь ирээгүй хүүхдүүдийг дагуулж ороод жижүүрт хариуцуулж орхидог тийм багш цөөхөн. Тарсан л бол болоо. 3- Сургуулийн дотоод бодлого-сургууль бүрт жижүүр анги гэж байдаг ч зөвхөн л хаалга манадаг хэдэг ахлах ангийнхан байдаг, уг нь хичээл тарсны дараа олон хүүхэд гадаа даараад зогсож байхад бүгдийг нь дагуулж оруулж ирээд дулаан газар байлгаж байхад яагаад болохгүй гэж, энэ тийм хэцүү ажил уу? эсвэл тарсан л бол буцаж орж болдоггүй газар уу? Намар өвөл сургууль тарсны дараа хүүхдүүд гадаа тоглосоор л байдаг, хүүхэд даарснаас их өвддөг, бас элдэв эрсдэл байна. Үүнийг хэнч анзаарахгүй хэрнээ боловсрол чухал, сайн сайхан хүн болгоно, ирээдүйд компанийн захирал болно гэж ирээд л ярьцгаах юм. Хүүхдэд хариуцлагатай сайн багш л чухал гэдгийг энэ хэдэн жилд би ойлгосон, ямар азаар би хүүгээ хуучин сургуулиас нь шилжүүлвээ, одоо энэ багш нь их сайн хүн, эцэг эх нь ирээгүй бол дагуулж ороод ангид нь суулгачихна, ер нь л чамбай даа. Багш бүр ийм байгаасай, хүн бүр хариуцлагатай байгаасай, сайн хүмүүс муугаасаа улам олон байгаасай, жирийн нэг жижүүр хүртэл “хүн” байгаасай,
|