Бага ангийн хүүхэдтэй ээж.

2013-11-14

Хүүхдийн шүдний гажиг

Том хүүгийн шүд муруй сарий ургаад болдоггүй ээ, шүдний гажгийн талаар нэтээс мэдээлэл хайлаа, MRC гэж дэлхийн шинэ технологи гарсаныг мэдлээ, шүдний төвөөс гажиг залын эмчээс зөвлөгөө авлаа. Ингээд хүүхдийн шүдний гажиг ургалтын талаар эмчийн зөвлөгөөг- над шиг мэдээлэл хайж яваа эцэг эхчүүдэд зориулан өөрийн ойлгосноор сийрүүлэн хүргэх гэсэн юм.

            Юуны түрүүнд орчин үеийн хүүхдүүд хатуу зүйл идэхээ огт больсон гэнээ. Жишээ нь: хатуу ааруул, талхны зах, хатуу боорцог, хатуу мах гэх мэт.

Ингэж хатуу зүйл сайн зажилж идэх  нь шүдний эргэн тойрон дахь булчингийн цусан хангамжийг сайжируулснаар сүүн шүднээс  байнгын  шүд гарах бэлтгэл болдог байна. /өөрөөр хэлбэл шүд солигдох үед эрүүний яс өргөөшөө тэлдэг байна./           Сүүн шүд унахын үед шүднүүд хоорондоо их зайтай болбол зөв хөгжил юм байна. Яагаад гэвэл байнгын шүд сүүн шүднээс том байдаг тул түүний зай нь бэлтгэгдэж байна гэсэн үг. Хэрэв тийм зайгүй  бол  байнгын шүдний ургах зай бага байснаар  шүд багтахгүйд хүрч наана цаанаа ургаснаар шүдний гажиг үүсдэг гэж ойлголоо. 

            Үүнээс үүдэн дүгнэх нь:  Одоо энэ гажиг засалд дэлхийд хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж байгаа шүдний гажиг заслын MRC –г авч зүүлгэх, ааруул байнга авч хүүхдүүддээ  байнга мэрүүлж байх, бага хүүгийнхээ шүдийг байнга ажиглаж дахин алдаа гаргахгүй байх, шүдийг нь өглөө оройд тогтмол угаалгаж хэвшүүлэх.

Нэт дээр юүтүбээр MRC /мрс/ хүүхдийн шүдний гажиг гээд орвол монгол хэлээр жижигхэн баримтат кино байна лээ.

Бид хүүхдүүддээ үлдээх том хөрөнгө оруулалт бол тэдний биеийн бүтцийг л зөв бүтээж үлдээх юм шүү дээ.

 

 

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Миний хүү энэ жил 2-р ангид орно. Өнгөрсөн жил 1-р ангийн хүүхэдтэй ээжийн хувьд надад олон асуудал тулгарсан, үүнээс үүдэн би бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хэрэгтэй мэдээлэл бүхий блог нээхээр шийдсэн юмаа. Мөн бусад эцэг эхчүүдтэй туршлага солилцох, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үр дүнд нь хүүхдүүдээ хүн шиг хүн болгох гэсэн зорилготой болно. Монголчуудын ярьдгаар " Хүнээр хүн хийнэ " гэдэг амаргүй ажил бололтой. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид та бүхнийг миний блогт зочилж хамтран бичилцэхийг урьж байна. "Хүүхэд" бидний ирээдүй, бидний үргэлжлэл. Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл шууд холбоос гэдэг дээр дарна уу ! баярлалаа.

Сүүлийн бичлэгүүд

. Хүүхдийн шүдний гажиг
. Бид балчир хүүхэд ахмад настан 2-ыг хамгийн их хайрлах ёстой юм даа.
. Ээж байна гэдэг...
. хүү минь зуржээ...
. Хүүгийн бүтээл
. Хүүхдүүдтэйгээ хамтарч бүтээл хийв
. "Номын гэр" гэж юу вэ?
. 1-р ангийн хүүхдэд ихэвчлэн цээжлэгддэг шүлгүүд
. Хүүхэд сургуульд орлоо...
. Хүүхдүүдтэйгээ тоглъё.
. БАГШИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
. 9-р сарын 1 буюу " Сайн багшийн шинж "
. Ээж хүнд хэрэгтэй мэдээлэл шиг санагдаад "copy & paste" хийчихлээ.
. хүүхдийг уншуулж сургахад анхаарах зүйл
. Бага ангийн хүүхэдтэй ээжид олон асуудал тулгардаг
. № 1 . Бага ангийн хүүхэдтэй ээж.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. amitaba
. Жамбын Дашдондог
. Цагаан хараацай
. Tsoomii
. xvv
. Алмас
. Ирмүүн
. Сэтгэлийн Чагнуур
. bylzuuhai
. AmonRa
. Turbold
. Zuu
. Jargalsaikhan
. Batchimeg
Бичлэг: 1 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax